Хилийн чанадад 99 иргэн ял эдэлж байна
13 минутын өмнө

Манай улсын 130 гаруй мянган иргэд хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч байдаг. Эдгээр иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдох явдал гарсаар байна. Он гарсаар хилийн чанадад манай улсын 246 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 13 улсад 99 монгол иргэн ял эдэлж байна. Гэмт хэрэгт холбогдсон ихэнхи иргэд хулгай, танхайн хэргээр саатуулагдсан болохыг Консулын газрын захирал Я.Ариунболд хэлж байна. Тэрбээр "Иргэд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт этгээдүүдэд уруу татагдан хэрэгт холбогдох нь бий. Зарим тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хэр нь согтуугаар машин барьсан зэргээр шалгагдаж байна" хэмээв.
Харин манай улсад амьдарч буй гадаадын 34 иргэн энэ онд гэмт хэрэгт холбогдсон байна. Үүний БНХАУ-ын 17 иргэн, БНСУ-ын 6, ОХУ-ын 4, АНУ-ын 3, Вьетнам Унгар, ХБНГУ, Израль улсын тус тус нэг иргэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment