175 хонийг устгажээ
4 минутын өмнө

Дундговь аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Одоогоор Говь-Угтаал, Сайнцагаанг суманд хонины цэцэг өвчин гараад байгаа бөгөөд Сайнцагаан суманд 8 айлын 461 хонины 105-ыг нь утгасан бол Говь-Угтаал суманд 6 айлын 560 хонь өвчилж үүнээс 70-ыг нь утгажээ.
Халдварын голомт болоод голомттой ойр байгааайл өрхийн хонинд вакцинжуулалт хийсэн хэдий ч малчдын отор нүүдэл, хөл хөдөлгөөн ихтэй байгаагаас үүдэн өнөөдрийн байдлаар өвчин намдахгүй байгааг онцгой байдлын газраас мэдээллээ. Тиймээс Цэцэг өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр ХБХ-ийн дарга Х.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж Үйзэн багт 7 пост шинээр гарган ажиллуулах, өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгаж малчдад мэдээлэл сайн хүргэх, бусад сумдын малын эмч нарыг дайчлан голомтонд байнга ажиллуулах, Цагдаагийн байгууллагын хүн хүчийг нэмэгдүүлэх, Постонд ажиллаж буй алба хаагчдад ХААГ-аас мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр сайн хангах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, Устгасан малын жагсаалт мэдээллийг Улсын ОБЕГ-т явуулах, Үйл ажиллагаанд зарцуулах төсөв хөрөнгө, ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргах ажлыг хийж гүйцэтгэх даалгаврыг онцгой комиссоос ажлын хэсэгт өглөө.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment