Г.Сэрээнэндорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
1 цаг 4 минутын өмнө

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын үүргийг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржид холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Г.Сэрээнэндорж, Д.Мөнх-эрдэнэ, Д.Цогтбаатар, Г.Санчир нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150:3-т зааснаар Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан, 266.2-т зааснаар Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, Г.Сэрээнэндоржийг УБТЗ нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн оны 6-р сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг дур мэдэн УБТЗ нийгэмлэгт 800 сая төгрөгийн өртөгтэй зүгтгүүр худалдан авахдаа, өөрт ашигтай байдлаар тээвэрт ашиглагдах боломжгүй зөвхөн вагонуудыг сэлгэж залгахад ашигладаг зүтгүүр авсан болон вексель буюу өрийн бичиг бичсэн гэх үндэслэлээр шалгаж байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment