Гэрийн даалгавар хийхийг хориглов
12 минутын өмнө

Орегон мужийн Портлэнд хотын Cherry Park бага сургуулийн захирал сурагчдыг гэрийн даалгавар хийхийг хориглох шийдвэр гаргасныг багш, сурган хүмүүжүүлэгчид болон эцэг, эхчүүд дэмжсэн байна.
Гэрийн даалгаврын оронд гэр бүлийнхэнтэйгээ сэтгэн бодох чадвар сайжруулах тоглоом тоглох, ном унших болон биеийн тамир, спортоор хичээллэхийг хөхиүлэн дэмжих ажээ.
Энэхүү шийдвэрийг нь хүүхдүүд алга ташин хүлээн авсан гэж сургуулийн захирал Кейт Баркер ярив. Балчир насандаа даалгавар хийсний ашиг тус бараг байдаггүйг тэрбээр өгүүлсэн байна.
Сургуулийн захиргаа хүүхдүүдийг ажиглаж, энэхүү шинэ аргачлалынхаа үр дүнг хянах бөгөөд шаардлага гарвал өөрчлөлт хийх аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment