Monday, September 12, 2016

Монгол Улс Кубатай харилцаагаа сэргээнэ

Монгол Улс Кубатай харилцаагаа сэргээнэ

25 минутын өмнө


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-д эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцоно. Тэрээр уг чуулган руу явах замдаа буюу өнөөдөр Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын төрийн тэргүүнтэй уулзаж, Кубын Гаванын их сургуульд лекц уншихаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч нь тэргүүн дипломатч, дэлхийн хэмжээнд гадаад орнуудад Монгол Улсыг төлөөлдөг гэдэг утгаараа тавин жилийн дараа Монгол-Кубын харилцааг сэргээн хөгжүүлэх чухал айлчлалыг хийх гэж байгаа тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Хамгийн сүүлд 1970 онд тус улсын Ерөнхийлөгч Рауль Кастро БНМАУ-д айлчилснаас хойш хоёр орны хооронд албан айлчлал хийгдээгүй юм. Тиймээс энэ удаагийн айлчлалыг Куба улстай харилцаагаа сэргээх таатай үйл явдал болно хэмээн манай талаас үзэж байна.

Өнгөрсөн 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д болсон Ялалтын баярын 70 жилийн ойд урилгаар оролцох үеэр Монгол, Куба хоёр орны Төрийн тэргүүн нүүр тулан уулзсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг Куба Улсад айлчлахыг урьжээ.

Куба ба Монгол
Бүгд Найрамдах Куб улс болон Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Гэвч 1991-2010 оны хооронд хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа түр хугацаагаар орхигдсон нь газар зүйн байрлал болон тухайн үеийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдрал хүнд байсан нь нөлөөлсөн гэж судлаачид үздэг.

Тиймээс сүүлийн жилүүдэд харилцаагаа сэргээхийн тулд уул уурхай, эдийн засагт шингээллт сайтай бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment