Экс дэд сайд хүүхдүүдэд транс тос хэрэглүүлэхийг эсэргүүцэв
Өчигдөр 17 цаг 58 минут

Бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг масло нэртэй транс тос нь хүн амын зүрх судасны өвчин, нас баралтын тэргүүн шалтгаан болоод байгаа тул хэрэглээг нь хязгаарлаж хяналт тавих талаар сүүлийн үед эрчимтэй ярих болсон. Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар ТРАНС ТОС-ны хэрэглээг бууруулах нь хамгийн эхний алхам байх ёстой гэсэн ч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй л байна.
"Манай үндэсний 127 хүнсний үйлдвэр транс тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортоор жилд 2749 тонн транс тос оруулж ирж хүнсэнд хэрэглэж байхад Хүнс хөдөө аж ахуйн яам, хил гааль, засаг төр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна. Цус харвалт, даралт ихсэлт, зүрхний шигдээс, дутагдлаар олон хүн хар залуугаараа хорвоог орхиж байна. Хэзээ болтол бид ХОР идэж амьдрах болж байна. Иргэд нь хортой хүнс, буруу хэрэглээнээс болж хүн ам үхэж үрэгдээд дуусахыг хүлээх ёстой юмуу. Харин хүнсний үйлдвэрүүд транс тосоо нуугаад шошгон дээрээ "цөцгийн тос" гэж улаан цайм худлаа бичээд эхэлсэн бололтой.
Юу идэж ууж, хэрэглэж байгаагаа ард түмэн мэдэх эрх байхгүй гэж үү. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгүүд хүртэл хүүхдүүдэд транс тос өгч байна. Хэрвээ энэ асуудалд анхаарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэдгийг Эрүүл мэнд спортын дэд сайд асан Ж.Амарсанаа албан ёсоор мэдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment