Кэти Перри Орландо Блумтай нэг гэрт оржээ
7 минутын өмнө

Дуучин, гоо бүсгүй Кэти Перри нэрт жүжигчин Орландо Блумтай үерхэж эхлээд багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа. Тэрбээр хайр дурлалынхаа зугаатай болон бэрхшээлтэй асуудлуудын талаар сэтгүүлчдэд илэн далангүй ярьжээ.
"Орландогийн амьдардаг газар л надад таалагддаггүй. Түүнтэй уулзах гэж Лос Анжелесээс Малибу руу очих гэж бүтэн цагийг автомашинд өнгөрүүлнэ гээд бод доо. Гэхдээ хайр дурлалынхаа төлөө байнга ингэж явахаас өөр аргагүй байдаг. Сайн тал ч бас бий шүү. Малибугийн холгүйхэн байдаг төрөлх хот Санта Барбарадаа очиж хамаатан садангуудтайгаа уулзалддаг болсон" хэмээн өгүүлсэн байна.
Байнгын аяллаас залхсан Кэти Перри хайртай залуугийндаа саяхан нүүн ирсэн гэдгийг барууны хэвлэлүүд мэдээлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment