Чавганцаасаа залхсан өвгөн банк тоножээ
43 минутын өмнө
Канзас мужийн нэгэн иргэн эхнэртэйгээ амьдрахаас залхаад, банк дээрэмдэж, шоронд санаатайгаар суужээ.70 настай Лоурэнс Риппл банк руу галт зэвсэгтэй ороод бэлэн мөнгө өгөхийг шаардсан байна. Банкны ажилтнаас "байсан" гурван мянган долларыг нь авсан өвгөн цагдаа нарыг ирэхийг хүлээн танхимд суужээ.
Хэргийн газарт шуурхай ирсэн цагдаагийн албан хаагчдад дээрэмчин өвгөн, шоронд орохын тулд санаатайгаар банк дээрэмдсэн гэдгээ учирлажээ. Үглээ эмгэнээсээ залхсандаа ийн торон хаалганы цаана орох хүсэлтэй байгаагаа ч өгүүлсэн байна.
"Хайртай" гэргий нь барьцаа мөнгийг төлсөн тул, "хүнд гарын" өвгөнийг шүүх хурал болтол суллажээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment