Стивен Жеррард «Лестер»-ийг "доош нь хийв"
16 минутын өмнө

"Ливерпүүл"-ийн экс тоглогч, өдгөө "Лос Анжелес Гэлакси" багт хүчин зүтгэж байгаа Стивен Жеррард Премьер лигийн аварга "Лестер" багийн тоглогч болохыг мөрөөддөг хөгжөөн дэмжигч хөвгүүний сэтгэлийг урвуулахыг оролдсон бичлэг нь шуугиан тарьж байна.
"Чи хөлбөмбөгч болоод "Лестер"-т тоглохыг хүсдэг гэж үү? Яагаад "Ливерпүүл" биш гэж? "Реал", "Барселона" гэсэн мундаг багууд байна. "Лестер"-т очоод дэмий, муу баг шүү дээ.
"Лос Анжелес Гэлакси"-д яагаад үлдэж болохгүй гэж. Ирээдүйн Робби Кин ч юм уу, Донован болохыг хүсэхгүй байна уу?" хэмээн хүүг ятгажээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment