Thursday, September 8, 2016

Бурхан хулгайлсан этгээдүүд давж заалдана

Бурхан хулгайлсан этгээдүүд давж заалдана

32 минутын өмнө


Хоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Эрдэнэзуу" хийдийн музейгээс хосгүй үнэт соёлын өвд багтдаг долоон ширхэг бурхан хулгайд алдагдсан хэрэг гарч байсан.

Тодруулбал, "Эрдэнэзуу" хийдээс 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хулгайлагдсан бурхад нь XVIII зууны дунд үеийнх, тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүдийн тоонд ордог. Мөн хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй гуулин цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байсан юм.

Энэхүү хулгайн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн байцаагчид хоёр жилийн хугацаанд мөрдөж, өнгөрсөн зун сэжигтнүүдийг олж баривчилсан. Сэжигтнүүдийг баривчлах үед хулгайд алдагдсан долоон бурхны гурав нь эвдэрч,үүрсэн байжээ. Улмаар бурхан хулгайлсан этгээдүүдэд Хархорин сумын сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг өнгөрсөн сард Хархорин сум дахь сум дундын шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Тэгшжаргал, Мөнхзул нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураан авсан юм. Мөн 10 жил нэг хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл шүүгдэгчид дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдана гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment