Тэнсэн харгалзах ялтай этгээд уулчны үхэлд сэжиглэгдэв
11 минутын өмнө

Манай улсыг зорьж ирсэн Их Британийн уулчин 53 настай эрэгтэй С.Нэш Архангай аймгийн Хангай сумын Хангай ноёны оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Архангай аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран шалгаж сэжигтэн этгээдийг саатуулсан байна.
Сэжигтэн этгээд нь Архангай харьяат бөгөөд 1981 онд төрсөн 34 настай эр Г гэгч байжээ. Түүнээс хохиргогчын биед явсан зарим зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Тухайлбал, талийгаачийн бичиг баримт, онгоцны тиз зэргийг хураан авчээ. Сэжигтэн Г нь өмнө нь 2014 онд эрүүгийн хуулийн хуулийн 145.1-ээр хэрэг үүсгэн шалгагдаж байсан бөгөөд 2016 онд мөн эрүүгийн хуулийн 145.2-оор шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн юм байна. Ийнхүү тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлджээ. Одоогоор түүнийг цагдан хорьсон байгаа юм байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment