"Юрийн галавын ертөнц" гурамсан бүтээл болно
1 цаг 26 минутын өмнө

1993 онд анх дэлгэцнээ гарч үзэгчдийг шуугиулж байсан нэрт кино найруулагч, продюсер Стивен Спилбергийн "Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн" цуврал киноны үргэлжлэл болох "Юрийн галавын ертөнц" кино өнгөрөгч онд үзэгчдийн хүртээл болсон билээ.
Колин Треворроу найруулж, гол дүрүүдэд нь Крис Пратт, Брайс Даллас Ховард нар тоглосон энэ кино 1,6 тэрбум долларын орлого олсон.
Их орлого олж амташсан киног бүтээгчид үргэлжлүүлэн хоёр ангийг нь хийж, гурамсан бүтээл болгохоор шийдсэн гэнэ. Зураг авалт нь удахгүй эхлэх хоёрдугаар ангийг Хуан Антонио Байона найруулах бөгөөд 2018 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment