Э.Одгэрэл П.Анужинг орлох уу?
1 минутын өмнө

Нэг хэсэгтээ бичлэг алдагдаж, дотроо түнжин хагарч, улмаар хөтлөгч П.Анужин ч цаашдаа хөтлөхгүй гэдгээ мэдэгдээд байсан "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг тун удахгүй дахин үзэгчдийн хүртээл болж эхлэх бололтой. Ингэхдээ тус нэвтрүүлгийн П.Анужингийн орон зайг загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл нөхөж цаашид хөтлөн явуулах бололтой.
Найруулагч Б.Баатар топ модель Э.Одгэрэл нарын хамтдаа авахуулсан зураг цахим сүлжээнд цацагдсан нь ийм яриа гарахад хүргэв. Ямартай ч тус нэвтрүүлэгт "Рио-2016" зуны Олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа уригдаж, зураг авалт хийгдэж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment