Tuesday, September 13, 2016

Бүдүүн яндантай автомашиныг торгоно

Бүдүүн яндантай автомашиныг торгоно

32 минутын өмнө


Сүүлийн үед иргэд өөрийн хувийн автомашиндаа зориулалтын бус тоноглол буюу бүдүүн яндан, хөдөлгүүрийн хүч дамжуулах эд ангийг суулгах болжээ. Хууль, дүрэмд заасны дагуу яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч /глушитель/ ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үздэг.

Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1 "Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө", Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 4.3 "Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно" гэх заалтыг тус тус зөрчиж байгаа аж.

Мөн авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74 Дб-аас хэтрэх ёсгүй гэж тогтоосон байна. Иймд дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.3-д "Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрхи тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна" гэж заажээ.
Эх сурвалж: Etoim.mn
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment