Хүүгээ 20 жил хонгилд хорьжээ
27 минутын өмнө

Бразилийн цагдаа нар Сан-Паулу хотод ажиллагаа явуулах үеэрээ нэгэн орон сууцны хонгилд оронд хүлээтэй хэвтэх эрэгтэйг олжээ. Тэдний үзэж байгаагаар 36 настай Армандо ди Андради тэр хонгилд 20 жил хоригдсон бололтой. Хууль сахиулагчид түүнийг олоход гар, хөлийнх нь хумс аймшигтай ургаж, сахал нь өвдгөндөө хүрчихсэн байсан гэнэ. Биеийн байдал нь маш муу байсан аж. Түүний хоригдож байсан тасалгаанд цонх байхгүй, цахилгаангүй, шал нь ялгадсаар дүүрсэн байв.
Андради 16 насандаа алга болсон гэнэ. Тэрбээр эгэл жирийн хөвгүүн байсан бөгөөд скэйтбоардаар хичээллэн, гитар хөгжим тоглодог байжээ. Түүнийг алга болсны дараа аав, хойд ээж нар нь хүүгээ Бразилийн өөр хэсэгт очиж амьдрахаар явсан хэмээн хэлдэг байв. Аав нь хүүгээ 18 настайдаа гэрээсээ яваад өнгөрсөн долоо хоногт л эргэж ирсэн хэмээн мэлзэж байгаа аж. Ирсэн хойноо хар тамхины хамаарлаас ангижрахын тулд өөрийг нь хонгилд хийж цоожлохыг хүссэн хэмээн мэдүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment