Ганга нуурыг тойруулан хашаалжээ
18 минутын өмнө

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, "Эко түлхүүр" ХХК хамтран Ганга нуурыг тойруулан 6.7 км хашаа хатгажээ. Ганга нуурын орчим машин, хүний хөлд талхлагддаг байсан явдлыг багасгасан энэхүү ажилд Сүхбаатар аймгийн Байгаль орчны газраас 400 сая төгрөг зарцуулсан аж.
Ганга нуурын усны 99 хувь нь ширгэсэн харамсалтай мэдээ олныг цочирдуулж байсан. Үүний улмаас намрын намарт Монголчууд бидний зорин очиж, үздэг хунгийн чуулган энэ жил болоогүй юм. Улмаар албаныхан Ганга нуурын усыг сэргээхээр олон ажлуудыг хийж эхэлсэн. Тэгвэл нуурын ус эргэн сэргэж эхэлсэн бөгөөд түүгээр ч үл барам Ганга нууранд 16 төрлийн шувуу төдийгүй тус нуурын чимэг 690 хун чуулж байгаа мэдээллийг холбогдох хүмүүс өгөөд байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment