Friday, October 28, 2016

Азтануудад 2.6 тэрбумыг олгожээ

Азтануудад 2.6 тэрбумыг олгожээ

16 минутын өмнө


НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг хууль хэрэгжиж эхэлснээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнг бүртгүүлээд сугалаанд хамрагдаж, мөнгө хожих боломж бүрдсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийт 16 удаагийн тохирол явагджээ.

Өмнөх 15 удаагийн тохирлоос 20 мянган төгрөгийг 57 мянга 566, 100 мянган төгрөгийг 6 мянга 636, 500 мянгыг 695 иргэн хожжээ. Харин 4 сая төгрөгийг 77, 20 сая төгрөгийн долоон иргэн хожсон бол 200 болон 400 сая төгрөгийн эзнээр тус бүр нэг хүн тодроод байгаа юм.

Азтануудад нийт 2 тэрбум 610 сая төгрөг олгоод байгаа юм. Харин энэ сарын 16-нд болсон 16 дахь удаагийн тохирлоос 6 мянга 28 азтан тодорсон бөгөөд үүнээс 4 иргэн 4 сая, 76 хүн 500 мянган төгрөг хожсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment