Friday, October 28, 2016

Б.Ундармаагийн дараагийн ”бай” ХУД-ийн нэгдсэн эмнэлэг

Б.Ундармаагийн дараагийн "бай" ХУД-ийн нэгдсэн эмнэлэг

9 минутын өмнө


Хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг, ард түмний хайртай жүжигчин Б.Ундармаа "Шинэ үе" хамтлагаа болон алтан партнёр Бооёогоо орхин өөрийн чадал чансааг шалгасан хэд хэдэн кино бүтээхийн хажуугаар сайн үйлсийн аян өрнүүлж яваа. Тэрбээр өөрийн болон найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгтэйгээр олон ч эмнэлгийн хүлээлгийн танхимуудыг орчин үеийн загвараар тохижуулаад байгаа.

Түүний байгуулсан "Итгэлийн та нхим" төрийн бус байгууллага энэ удаа Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өрөө, тасалгааг шинэчлэн засч өгөх ажилд ханцуй шамлан оржээ. Тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг сайхан болгож тохижуулахаар сэтгэл зүрхээрээ хөдөлмөрлөж бүсгүйд талархаж, сайн сайхныг хүсэх хүн олон бий.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment