Saturday, October 29, 2016

Нэг жинд 2 монгол бүсгүй медаль хүртжээ

Нэг жинд 2 монгол бүсгүй медаль хүртжээ

12 минутын өмнө


Энэ сарын 28-нд АНЭУ-д эхэлсэн Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээнд 33 орны 184 тамирчин өрсөлдөж буй бөгөөд манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-д 2013 оны дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг ганцаархнаа зодоглосон билээ.

Тэгвэл тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт буюу хагас шигшээд Сербийн Милиса Николичтай тулаад ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Францийн бөх Корчерийг иппон үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ.

Харин энэ жинд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглож буй олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг аваргын төлөө М.Николичтой хүч үзэн, иппон үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр эхний тойргуудад Испани, Францын бөхчүүдийг ялж, шигшээд шалгарчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment