4 эхнэр, 23 хүүхэдтэй дүрвэгч эр 360 мянган еврогийн тэтгэмж авчээ
11 минутын өмнө

Дөрвөн эхнэр, 23 хүүхдийнхээ хамт Сирийн иргэний дайнаас дайжиж Германд ирсэн дүрвэгч эр ганцхан жилийн хугацаанд 360 гаруй мянган еврогийн тэтгэмж авч дөнгөсөн байна.
ХБНГУ-д олон эхнэртэй байх нь хуулиар хориотой тул нэг эхнэрээ бүртгэлд хамруулаад, бусдыг нь найзаар бүртгүүлэх "хуулийн цоорхойг" Дүрвэгсдийн төвийн ажилтнууд өнөр бүлийн тэргүүн Газиа А-д зөвлөжээ.
Ноён Газиа 2015 онд Германд ирснээсээ хойш ганц ч өдөр ажил хийгээгүй байна.
"Манай шашинд гэр бүлүүдээ байнга эргэж тойрч байх хэрэгтэйг номлосон байдаг юм. Тийм ч учраас эхнэр, хүүхдүүддээ хамаг цагаа зарцуулах юм" хэмээн зальтай эр өгүүлээд, ажил олдвол хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment