Tuesday, October 25, 2016

АН-ынхан жагсаж байна

АН-ынхан жагсаж байна

15 минутын өмнө


Сум, дүүргийн ИТХ-ын нэмэлт сонгуулийн дүнгээр Баянзүрх дүүрэгт 22 суудал авсан АН-ынхан өнөөдөр жагсаж байна. Учир нь, тэднийг сонгогчдын саналыг татахын тулд хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан хэмээн үзсэн тул тус дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий ялалт байгуулсан зургаан хүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ.

Харин үүнийг эсэргүүцсэн жагсаал Баянзүрх дүүргийн Тамгын газрын гадаа болж байна. Жагсагчид Тамгын газрын гадаа хэвтэж, цаашид тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдээд байгаа аж. Нийт 41 мандаттай Баянзүрх дүүрэгт 19-д нь МАН суудал авч, 22-д нь АН-ынхан ялалт байгуулсан гэх мэдээллийг сонгуулийн төв байгууллагаас өгсөн билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment