Thursday, October 20, 2016

Ягр 750 дахь шайбаа оруулав

Ягр 750 дахь шайбаа оруулав

34 минутын өмнө


"Флорида Пантерс" багийн довтлогч Яромир Ягр "Вашингтон Кэпиталс"-тай (2:4) хийсэн тоглолтод айлын хаалгыг нэг шайбаар мялаажээ.

Энэ шайб 44 настай домогт чех довтлогчийн энэ улиралд оруулсан анхны, Үндэсний хоккейн лигт оруулсан 750 дахь (1633 тоглолт) шайб юм.

Түүнээс илүүг домогт Уэйн Гретцки (894) болон Горди Хоу (801) нар л оруулж байжээ.

Шинэ улирлын дөрвөн тоглолтод Ягр 2 (1+1) оноо аваад байгаа аж.


Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment