Гэмтлийн эмнэлэг нисдэг тэрэгний зогсоолтой болно
29 минутын өмнө

ЗТХ-ийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн "Яаралтай түргэн тусламж"-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудад газар дээр нь ажиллаж, судалгаа гаргаад байна.
Ажлын хэсгийнхэн I эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй зургаан давхар автомашины гараж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай, III эмнэлэгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга дээр, Баянзүрх дүүргийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг сонгон судалжээ.
Энэ байршлуудаас Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment