Sunday, October 23, 2016

Сонгуулийн дүнг танилцууллаа

Санал хураалтын дүнг танилцууллаа

27 минутын өмнө


Нийслэлийн сонгуулийн хорооноос энэ сарын 23-нд болсон дүүргийн ИТХ-ын нэмэлт сонгуулийн дүнг танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн Хорооны дарга Ү.Ганболд "Багануур дүүрэгт 54.4, Баянгол 54.8, Баянзүрх дүүрэг 26,391 сонгогч саналаа өгч ирц 50 хувиас дээш гарсан. Сонгинохайрхан дүүрэгт 54.1 хувьд хүрсэн, Сүхбаатар дүүрэгт 54.4 хувь, Хан-Уул дүүрэгт 56.8, Чингэлтэй дүүрэгт 56.6 хувийн ирцтэй болсон. Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 56 хувьтай байна. 70264 сонгогч нэмэлтээр саналаа өгсөн" гэдгийг дуулгалаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 152 тойрогт сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Саналын тоогоор дүүргүүдэд улс төрийн намууд дараах байдлаар ялалт байгуулсан байна.

Мандатын тухайд:
Баянгол 41 мандатаас МАН 10, АН 31

Баянзүрх 41 мандатаас МАН 19, АН 22

Налайх МАН 21, АН 4

Сонгинохайрхан 41 мандатаас МАН 39, АН 2

Сүхбаатар 35 мандатаас МАН 19, АН 16

Хан-Уул МАН 18 АН 15 Бие даагч 2

Чингэлтэй 35 мандатаас МАН 30, АН 5

Багануур 25 мандатаас МАН 25

Багахангай 17 мандатаас МАН 17 суудал тус тус авсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment