Зөөгчид уралдав
4 минутын өмнө

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зөөгчид уралдаж хамгийн шилдгээ шалгаруулсан байна. Оролцогчид царан дээр аягатай ундаа тавиад бариаг зүглэн байдаг хурдаараа довтолгодог. Мэдээж, уралдааны замыг богино хугацаанд, дусал ч ундаа асгалгүйгээр туулсан авхаалжтай нөхөр л ялагчаар тодрох ёстой аж.
12 удаагаа зохион байгуулагдсан уралдааны энэ жилийн аварга Кати Гарсия "Би энэ тэмцээнд зургаа дахь удаагаа оролцлоо. Жил бүр л бүтэлгүйтдэг байлаа. Дээд тал нь, гурав, дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Тэмцээний өмнө би энэ жил заавал түрүүлэх зорилго тавьсан. Мөрөөдөл минь биелсэнд баяртай байна" хэмээн ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment