Wednesday, October 26, 2016

Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэнэ

Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэнэ

12 минутын өмнө


Б.Мөнгөнтуяаг "Нүүрс" хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдож хоригдож байгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ. Харин тэрбээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг хорьж ажил төрөл, нэр төр, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан хэмээн Монголын төрийн эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа билээ.

Б.Мөнгөнтуяа өнгөрсөн тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Тэгвэл тус нэхэмжлэлийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 27 буюу өнөөдөр 11.00 цагт болохоор товлогджээ.

Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ,

Нэгд: хилсээр зургаан сар хоригдсон,

Хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон  даяар нэр төрийг нь гутаан доромжилсон,

Гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан,

Дөрөвт: СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан,

Тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment