Wednesday, October 26, 2016

Г.Уянга намын даргын суудлаас уйдав уу?

Г.Уянга намын даргын суудлаас уйдав уу?

29 минутын өмнө


Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам нь өнгөрөгч 2015 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж, 2015 оны тавдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн билээ. Анх Ц.Баянбилэг хэмээх даргатай байсан тус намыг УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс УИХ-ын гишүүн асан Г.Уянга удирдахаар болсныг сүр дуулиантайгаар мэдээлж байсан.

Гэвч Ш.Сайхансамбуу зэрэг олон улс төрч, бизнесмэнүүд УИХ-ын сонгуульд тус намаас нэр дэвшээд нэг ч суудал авч чадаагүй. Сонгуулийн дараа намын дарга Г.Уянга үсээ хусч олон нийтийн анхаарлыг татсанаас өөрөөр үйл ажиллагаа явуулалгүй таг чиг болсон билээ.

Тэгвэл популизм хийж олон нийтийн анхаарлыг байнга татдаг экс гишүүн нам жим болсноос ч тэр үү, Г.Уянгыг ТТЭНН-аас гарсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч эхлэв. Гэхдээ ямар шалтгаанаар гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнийг нэг намд удаан байдаггүй тул гарсан гэж үзэх хүмүүс ч байгаа бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment