Monday, October 24, 2016

Загвар өмсөгч А.Сарнай олон улсын тэмцээнд тэргүүлжээ

Загвар өмсөгч А.Сарнай олон улсын тэмцээнд тэргүүлжээ

24 минутын өмнө


"Боловсрол суваг" телевизээс зохион байгуулсан "Яг түүн шиг" шоунд оролцож байсан загвар өмсөгч А.Сарнай "Miss and Mrs Asia Noble Queen" олон улсын тэмцээний титмийн эзнээр тодорчээ. Энэхүү миссийн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 21-нд Малайз улсын Куала Лумпур хотноо зохиогдсон байна.

Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон загвар өмсөгч А.Сарнай тэргүүн байрын шагналыг хүртжээ. Мөн "Popular miss" шагналыг хүртсэн байна. Түүнчлэн Малайздаа шилдэгт тооцогдох гэрэл зурагчнаар зурагаа авхуулахаас гадна Лос Анжелес рүү нисэх онгоцны тасалбар, холливудын нэртэй студи, загварын агентлагт ажиллах зэрэг 12 мянган.ам долларын үнэ хүрэх урамшуулал авсан аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment