"Реал" Дибалаг сонирхов
50 минутын өмнө

Италийн "Ювентус" багийн довтлогч, 22 настай аргентин залуу Пауло Дибалаг авах сонирхолтой байгаагаа "Эзэн хаан баг"-ийн ерөнхийлөгч Флорентино Перес мэдэгдсэн байна.
Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос тавьсан хориг цуцлагдангуут 2018 оны нэгдүгээр сард Дибалаг багтаа элсүүлэх бодолтой байгаа бөгөөд 100 сая еврог зарцуулахад ч бэлэн байгаа бололтой.
Хэрвээ FIFA "Реал"-д тавьсан хоригоо хугацаанаас нь өмнө цуцлавал ирэх зун ч энэ наймаа хийгдэж магадгүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment