Thursday, October 27, 2016

Өшөө авах гээд өөрийгөө хорлов

Өшөө авах гээд өөрийгөө хорлов

4 минутын өмнө

Америкийн Умард Каролина мужийн Шарлотт хотод нэгэн эмэгтэй явган зорчигчтой ам зөрөөд түүнийг дайрах гэж зүтгэж явахдаа осолдож нас баржээ.

Энэ хэрэг явдал зургаа хоногийн өмнө үдшийн 20 цагийн орчимд болсон байна. 26 настай Эбони Литтл гэдэг бүсгүй хурдаа нэмэн замын хашлага дээгүүр давахыг оролдсон ч жолоодлогоо алдан эсрэг урсгал руу орсноор өөр машинтай мөргөлджээ. Халз мөргөлдсөнөөс болж Литтлын жолоодож явсан машин хөмөрч, тэрээр ослын газар дээр шархаа даалгүй амьсгал хураасан аж.

Харин нөгөө машины жолооч хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэрэг явдал болохоос өмнө талийгаач бүсгүй нэгэн явган зорчигчтой маргалдсан гэдгийг цагдаа нар тогтоов. Маргааны дараа бүсгүй хэргийн газрыг орхиж явсан ч шаралхсандаа маш хурдтайгаар давхиж ирээд ам мурийсан хүнээ дайрахыг оролджээ. Хэрэг гарах үед талийгаач согтуу байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment