Thursday, October 27, 2016

ОБЕГ-ын алба хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад орлоо

ОБЕГ-ын алба хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад орлоо

18 минутын өмнө

Өнөөдөр Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй Гал-Унраах 30 дугаар ангийн нутаг дэвсгэрт ОБЕГ-ын дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд баригдсан анхны 72 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

Нээлтэд Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга бригадын генерал н.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга хурандаа н.Ариунбуян, гүйцэтгэгч компани болох Монгол Алтай гоулд ХХК-ий захирал н.Ганхуяг нар болон бусад төлөөлөгч нар оролцсон юм. ОБЕГ-аас албан хаагчдынхаа оршин суух нөхцлийг сайжруулах зорилгоор дунд хугацааны хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Төв, Говьсүмбэр, Булган, Дархан, Архангай аймгуудад 120 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад  оруулжээ.

Онцгой байдлын алба хаагчид маань тус барилгаас 44-75 мкв байрыг мкв-ыг нь 1 сая төгрөгөөр худалдан авч байгаа юм байна. Байранд эхний ээлжинд олон жил ажилласан, тухайн албанд гавъяа байгуулсан болон ар гэрийн нөхцөл хүнд  алба хаагчидыг эхний ээлжинд оруулж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment