Байрныхаа урьдчилгааг тайлбарлах шаардлагагүй болжээ
1 цаг 7 минутын өмнө

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаж ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэй үргэлжлүүлэн олгох асуудлаар ярилцжээ.
Тэгвэл уулзалтын үеэр зээл хүсэгчдийн хамгийн их шүүмжлэл дагуулдаг нэг асуудлыг шийдсэн нь арилжааны банкуудын зүгээс ипотекийн зээлд хамрагдахаар ирсэн хүнд "Та 30 хувийн урьдчилгаагаа ямар эх үүсвэрээр олсон бэ" гэдэг "байцаалт" маягийн асуулт тавихгүй болж байгаа гэнэ.
Мөн Барилга, хот байгуулалтын сайд төвбанкны ерөнхийлөгчид хандан барилгын компаниуд зээл авч байж барилгаа барьдаг тул эрэлт талыг дэмжиж ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тал дээр идэвхтэй ажиллахыг хүсчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment