Хөгжлийн банкны хэрэгт зургаан хүн сэжигтнээр татагджээ
23 минутын өмнө

Улсын ерөнхий прокуророос 2016 оны 3 дугаар улирлын байдлаар хийсэн ажлаа өнөөдөр сэтгүүлчдэд тайлагналаа. Мэдээллийг Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман нар хийв.
Ингээд олны анхаарлын төвд байгаа гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг авсан юм. Сүүлийн үед Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг нийгэмд анхаарал татаад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясманаас тодруулахад "Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна.
Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал нэг мөр эцэслэгдэж гараагүй. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж шаардлагатай ажиллагаануудыг хийж байна.
Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-6 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд гэвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг хорьсон. 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон" гэлээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment