Friday, October 28, 2016

Өөрийгөө буудсан эрэгтэй нас баржээ

Өөрийгөө буудсан эрэгтэй нас баржээ

34 минутын өмнө


Энэ сарын 25-ны өдөр Яармагийн гүүрэн дор 35-40 орчим насны эрэгтэй өөрийнхөө толгойн тус газар буудсан хэрэг гарсан билээ. Иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, Яаралтай түргэн тусламжын 103 төвд дуудлага өгсөн бөгөөд тухайн этгээдийн толгойноос сумыг нь авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн албанаас "Одоогийн байдлаар талийгч өөрийгөө буудсан нь тогтоогдсон. Эцсийн байдлаар шинжээчдийн дүгнэлт гараагүй байна. Тус хэргийг БГД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид шалгаж байгаа" гэжээ. Түүнчлэн хэргийн газрын үзлэгээр "ТОЗ-8" буу, хонгио олдсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment