Найз охиноо турсанд дургүйлхэж салжээ
13 минутын өмнө

381 кг жинтэй байсан 23 настай Жоржия Дэвис гэгч англи бүсгүйг турсанд нь дургүйлхэж найз залуу нь хаясан байна. Жоржия таван жилийн хугацаанд 127 кг хаяж, "дөнгөж" 254 кг жин татах болсон нь хайртай залууд нь огт таалагдаагүй гэнэ.
2008 онд 15 настай Дэвис Их Британийн хамгийн лагс хүүхдээр тодорч байсан бөгөөд телевизийн нэвтрүүлэгүүдэд оролцохдоо турахыг хүсч, мөрөөддөгөө ярьдаг байв. Мөрөөдлөө биелүүлэхээр шийдэн спортоор тууштай хичээллэх болсон Жоржия нэгэн нартай өдөр бэлтгэлийн танхимийнхаа цэвэрлэгч Мэттью гэгч залуутай дотносон үерхэх болжээ.
Жоржияг байгаагаар нь хайрласан Мэттью бүсгүйг гоолиг болох тусам сонирхол нь буурч, сэтгэл нь хөрөх болсон гэнэ. Бүсгүй эрүүл зөв амьдралын тухай яриа дэлгэхээс өөр сэдвээр бараг ярихаа больсон тул залхсан гэдгээ залуу ярьсан байна.
Найз залуудаа хаягдсандаа сэтгэлээр унаагүй Жоржия "Өөртөө зарцуулах цаг л нэмэгдлээ" хэмээн Фэйсбүүк хуудсандаа бичсэн бөгөөд мөрөөдлөө биелүүлэхээр цаашид улам мэрийх болно гэдгээ өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment