Thursday, October 27, 2016

Даваа гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Даваа гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

25 минутын өмнө


Жил бүр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил аравдугаар сарын 31-нд буюу ирэх даваа гарагт тохиож буй тул энэ өдөр бүх нийтээрээ амрах юм.

Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна Төрийн ордонд "Чингис хаан" одон гардуулах ёслол болно. Тиймээс энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment