Thursday, October 27, 2016

Ховч тоть шүүхэд ”гологдов”

Ховч тоть шүүхэд "гологдов"

34 минутын өмнө


Кувейт улсын иргэн нэгэн бүсгүй гэрийн тэжээвэр тотийгоо садар самуунд уруу татсан үг хэлэхийг сонсоод самгарджээ. Гэр бүлийн хүн нь түүнд хэзээ ч тийм "чихэнд чимэгтэй" үгийг хэлж байгаагүй тул гэрийн үйлчлэгчээ оролдохдоо хэлдэг нөхрийнх нь үгийг хэлэмгий тоть сурсан байна гэж сэргэлэн бүсгүй таамагласан байна.

Кувейт улсад гэр бүлийнхээ хүнийг араар тавих нь эрүүгийн хэрэгт тооцогддог аж. Цагдаа нар ховч шувууны "мэдүүлэг"-ийг хэрэгт хавсаргасан ч, шүүх хурлын үеэр шүүгчид тотины хэлсэн ярьсан зүйлс хүнийг гэмт хэрэгт яллахад хангалттай биш гэж үзсэн учраас "азтай" эр аавын хаалгыг татах аюулаас мултарч дөнгөжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment