Thursday, October 27, 2016

Хогийн цэгийг бух хамгаална

Хогийн цэгийг бух хамгаална

41 минутын өмнө


Испанийн Валенсия хотын автомашин, техник хэрэгслийн хогийн цэгийн эзэн урилгагүй зочдоос залхсандаа нэгэн өвөрмөц, шийдвэртэй алхам хийхээр болсон гэнэ.

Автомашины "оршуулгын газар"-т байнга нэвтэрдэг хулгайчид хамгаалалтын нохдоос огт айж эмээдэггүй бөгөөд дөрвөн ч нохойн аминд хүрсэн байна.

Тиймээс аргаа барсан эр хогийн цэгээ бухнуудаар хамгаалуулахаар болжээ. Хээр талд бэлчээрлэдэг "эгэл жирийн" бухнууд бус, испаничуудын үзэх дуртай корридагийн улангассан бухнуудыг урьж залахаар болсон аж.

Том талбайтай хогийн цэгийн хашаан дотор дураараа зугаалах үлэмж биетэй, уур уцаартай бухнууд урилгагүй зочдын хандыг дарна гэдэгт "шинийг санаачлагч" эзэн итгэлтэй байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment