Рианна Тэйлор Свифтэд анхааруулга өгөв
13 минутын өмнө

Дуучин Рианна мэргэжил нэгт өөрийн найз бүсгүй Тэйлор Свифтэд Канадын рэппер эр Дрэйкээс холхон шиг бай хэмээн анхааруулжээ.
Хэд хоногийн өмнө Дрэйк өөрийн төрсөн өдрийг тэмдэглэхдээ үдэшлэгтээ олон хүнийг, тэр дундаа урлагийн оддыг урьжээ. Тэдэн дунд Тэйлор Свифт байсан гэнэ. Кантри дуучин бүсгүй Дрэйкийн адилаар өдгөө чөлөөтэй яваа учраас тэд үдэшлэг дээр халуухан дотно байсан гэнэ.
Зарим нэг хүмүүс тэднийг сээтэн хаяж, жиг ургуулж байна хэмээн боджээ. Найзыгаа хавханд орохоос сэргийлж, зүрх сэтгэлээ битгий шархлуулаасай гэсэндээ Барбадоссын дуучин бүсгүй Свифтэд анхааруулга бүхий зурвас илгээсэн аж. Түүндээ Рианна Дрэйкээс болгоомжлохыг захиад, мань эр өөдгүй нэгэн гэдгийг өгүүлсэн байна. Ри-ри бүсгүй рэппер эрээс холхон шиг байхыг Тэйлорт зөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment