С.Зориг агсны хэрэгт холбогдсон иргэдийн гэр бүл мэдээлэл хийв
45 минутын өмнө

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Содномдаржаа, Т.Чимгээ, н.Амгаланбаатар нарын гурван иргэнийг саатуулан шалгаж буй. Тэгвэл өнөөдөр сэжигтнүүдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Содномдаржаагийн ээж Жавзмаа "Миний хүүг хэлмэгдүүлэн хорьж байна. н.Амгаланбаатар гэх хүн амины хэрэгтний үгээр хэрэг үүрүүлээд хаах гэж оролдож байна. Энэ нь цаанаа улс төрийн томоохон нөлөөтэй хүмүүс байгааг харуулж байна. Үнэхээр харамсалтай байна" гэлээ.
Мөн Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр "Манай нөхөр хэрэгт холбоогүй. Бид үнэхээр хэцүү амьдарч байна" хэмээн хоолой зангируулан ярив.
Сэжигтэн Содномдаржаа С.Зориг агсныг амиа алдах үед 22 настай байсан бөгөөд Орхон аймагт фермерийн аж ахуй эрхэлж амьдардаг байжээ. Тэднийх 6 хүүхэдтэй бөгөөд хамгийн том охин нь сайхан автын ослоор өөд болжээ. Түүнчлэн сэжигтэн Т.Чимгээгийн ах охин дүүгээ хэрэгт холбогдолгүй, хэн нэгний хэргийн золиос болж, хэрэг үүрэх гэж байна. Хууль хяналтынханд хандаж байгаа ч авч хэлэлцэхгүй байна гэлээ.
Эх сурвалж www.wikimon.mn  
0 comments:
Post a Comment