Даваа гараг Гуравдугаар сар 11, 5:01 pm
Сүүлийн үед фэйсбүүк хуудсаар "бага насны охид алга" болсон тухай цааш нь share хийж, олоход туслаач гэсэн зар түгэх боллоо.
Эдгээр түгээх мэдээллийг хүмүүс төдийлөн ач холбогдол өгөлгүйгээр, зүгээр л тус болох гэсэн үүднээс тарааж л байдаг. Нөгөө л нэг өвчтэй, хагалгаанд орох гэсэн юм туслаач, тэдэн like, share авбал тийм юмтай болох гээд байна гэсэн гуйлгатай адил дүгнэнэ.
Гэвч энгийн юм шиг хайхрахгүй орхих энэ зар эмгэнэл дагуулж байна. Ихэнх зарыг хараад байхад "9-16" насны охид гэрээсээ 18:00-21:00 цагийн хооронд гараад алга болсон гэж байх юм. Зарим нь ч бүр эрт өдрийн цагаар гараад гэртээ эргэж ирээгүй байгаа гэжээ.
Тийм жаахан охидоо харуй бүрий болчихсон 21 цаг болж байхад ганцааранг нь гаргаад л явуулж байдаг манайхан чинь бас л бөх зүрхтэй улс юм. Яг яах гэж явсныг нь мэдэхгүй ч жаахан охид оройн цагаар хүнтэй уулзах гэж гарахгүй л байх. Бодвол эцэг эх, гэрийнхэн нь дэлгүүр хоршоо оруулсан ч юм бил үү? эсвэл хүү охин нь найзтайгаа уулзна гээд гарсан ч байж болно. Ямар шалтгаан байсан найзтайгаа уулзах, дэлгүүр орох зэрэгт хүүхэдтэйгээ хамт явчихад буруудах зүйлгүй.
Өөрсдийнхөө хүүхдээ хайхрахгүй, хэнэггүй зангаас болж хүүхдээ алдчихаад дараа нь амаа барьж суумааргүй л байна. Алга болдоггүй юм аа гэхэд адаглаад л машин тэргэнд дайруулах, нохой шувуунд хазуулах, хүнд дээрэмдүүлэх за тэгээд бүр хүчирхийлэлд өртөх, улмаар хүний наймаанд явах гээд олон аймшиг хүлээж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Ганц дэлгүүр ороход залхуурч /ер нь өөр ямар ч шалтгаантай байсан/ үр хүүхдээ аюулд оруулахаасаа сэргийлж, залхууралгүй хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлцгээе!
Т.Анир.ugluu.mn
-
Loading ... - Үзсэн 1027
0 comments:
Post a Comment