Monday, March 11, 2013

Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхөөс татгалзжээ

Даваа гараг Гуравдугаар сар 11, 5:19 pm

atg11Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын ху­вийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын 2012 оны мэдүүлгийг авч дууссан билээ.

Улсын хэмжээнд 47000 орчим албан тушаалтан бүрт­гэгдсэнээс 99.97 хувь нь цаас болон цахим хэлбэрээр мэдүүлгээ ирүүлсэн бол 37 албан тушаалтан ХОМ-ээ хугацаанд нь өгөөгүй байна.

Харин ХОМ-ээ гаргаж өгөөгүй, хугацаанаас нь хо­жимдуулж мэдүүлсэн 37 ал­бан тушаалтнаас 22 нь ху­га­цаа хожимдуулсан бол 15 нь хөрөнгө оруулалтын мэдүүлгээ өгөхөөс эрс тат­галзсан аж.

Тодруулбал Хөрөнгө ор­логын мэдүүлгээ өгөө­­гүй бо­лон хугацаа хо­жим­­­дуулсан албан тушаалт­нуудаас тө­рийн захиргааны дөрөв, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын  төлөөлөгч  16, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч найм, төрийн үйл­чилгээний бай­гууллагын удирдах албан тушаалтан долоо, төрийн өмчит хуу­лийн этгээд, тө­рийн бус бай­гууллагын удир­дах албан тушаалтан хоёр байгаа гэнэ.

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 455

0 comments:

Post a Comment