Даваа гараг Гуравдугаар сар 11, 4:53 pm
Жил бүр зохиогддог "Монголын эдийн засгийн форум" хоёр өдрийн турш Төрийн ордонд сүр дуулиантай болсон.
Энэ удаагийн чуулганы үндсэн зорилго нь монгол брэнд "төрүүлэх" явдал. "Монголд үйлдвэрлэв" гэхээр л эв хавгүй эсгий гутал, уртай ургүй модон хүүхэлдэй, арьс ширэн түлхүүрийн оосор, түрүүвч мэтхэн л байдаг. Эдгээрээс яаж ч өргөөд брэнд болгочихмоор зүйл хомс.
Харин Эдийн засгийн хөгжлийн сайд монгол гэрийг брэнд болгоно гэлээ. Үүнийг сонссон эдийн засагчдын нүд нь орой дээрээ гарахаа шахаж брэнд, бүтээгдэхүүн хоёрын ялгааг мэдэхгүй ийм дулимагхан мэдлэгтэй эдийн засгийн сайдтай байгаадаа ичиж нүүрээ хийх газаргүй болов.
Эдийн засгийн сайд Н.Батбаяр төрийн ёслол хүндэтгэлийн гэр барьж, гал тахиж, эм хүнийг ойртуулахгүй байгаа. Эм хүн ойртвол бузартдаг гэр Н.Батбаяр сайдын хувьд брэнд болж байгаа юм байх.
-
Loading ... - Үзсэн 25
0 comments:
Post a Comment