Monday, March 11, 2013

“Шинэ сум” төслийнхэн орон нутгийг судалж байна

Даваа гараг Гуравдугаар сар 11, 5:25 pm

Шинэчлэлийн Засгийн газар энэ онд орон нутгийг хөгжүүлэх хүрээнд "Шинэ сум"  төслийг    хэрэг­жүү­лэхээр болсон. Уг ажлыг Эдийн зас­гийн хөгжлийн яам гар­дан хэрэгжүүлэхээр ажил­лаж байгаа. Харин ҮХААЯ, Хө­дөл­­мөрийн яам, БХБЯ хамт­ран хэрэгжүүлэхээр болсон юм.

Тиймээс дээрх яамдаас ажлын хэсэг гарч "Шинэ сум төслийг хэрэгжүүлэхээр орон нутагт ажиллаж байна.

Тэд ирэх сарын эхэн хүр­тэл сумдад ажиллаж ир­гэдийн санаа бодлыг сонсч, тухайн орон нутагт ямар үйлдвэрлэл хөгжүүлбэл хам­­­гийн ирээдүйтэй болох, орон нутгийг хөгжүүлэхэд юуг хийх шаардлагатай зэ­рэг олон асуудлыг судлах чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Эдийн засгийн хөгж­лийн яамнаас гаргасан судал­гаа­гаар улсын хэмжээнд нийт 330 сум байдгаас 3000 хүртэл хүн амтай сум 170, 3000-5000 хүн амтай сум 100, 5000-аас дээш хүн амтай сум 28, хот маягийн суурингууд 11, хилийн боомт бүхий сум 18 байдаг байна.

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 24

0 comments:

Post a Comment