100 жилийн өмнөх лонхтой захидал олов
42 минутын өмнө

Германы Шлезвиг-Гольштейн мужийн Хайкендорф тосгоны загасчин эр Балтийн тэнгисээс 1913 оны тавдугаар сарын 17-нд бичсэн захидал бүхий лонхыг гаргаж ирсэн байна. Эл захидлыг шар айрагны лонхонд хийж тагласан байжээ. Тэрхүү захидлыг Берлин хотын оршин суугч Рихард Платц гэгч бичсэн аж. Энэхүү захидлыг олбол тэрбээр буцаагаад гэрийн хаягаар нь явуулахыг хүссэн байлаа. Загасчин Конрад Фишер торонд нь лонх орсоныг хараад буцаагаад тэнгист хаяхыг завдсан ч хажууд байсан загасчин тэр лонхон дотор ямар нэг зүйл байна гэж хэлжээ.Захидлын дугтуйг Дани Улсаас худалдаж авсан бөгөөд дээр нь Германы хоёр шуудангийн марк наасан байв. Захидлыг бичигч Дэлхийн нэгдүгээр дайны үеэр нас барсан гэнэ.
Загасчин эр энэ захидлыг чухам яахаа шийдээгүй байгаа гэнэ. Мань хүн захидлыг аль нэг музейд өгөх юм уу дуудлага худалдаагаар оруулахаар төлөвлөж байгаа аж. Фишерын олсон захидал хамгийн удаан настай лонхон доторх захидал юм. Гиннесийн амжилтын номд тэмдэглэснээр бол хамгийн эртний лонхтой захидлыг 2012 онд олоход тэрээр 97 настай байжээ. 2013 оны есдүгээр сард Канадад нэгэн хүн 1906 онд бичсэн гэх захидалтай лонхыг олсон ч түүнийг одоогоор албан ёсоор бүртгэж аваагүй байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment