Sunday, March 9, 2014

“Түркойз хилл”-ыг Rio Tinto залгихаар санаархаж эхлэв

"Түркойз хилл"-ыг Rio Tinto залгихаар санаархаж эхлэв

12 минутын өмнө

"Түркойз хилл" компанийн хувьцааны үнэ ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдрийн турш Торонто, Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр тогтмол өсөлттэй байж, 4.5 долларын босгыг давжээ. Ийнхүү үнэ нь 12 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд "Turquoise Hill Resources" компани далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах дөрвөн тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг дэлхийн томоохон банкуудаас олгохыг хүссэн ч Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргаж өгөөгүй тул асуудал гацаанд орсон билээ.
 
Тус компанийн хувьцааны үнэ 12 хувиар өссөн тул Rio Tinto "Turquoise Hill Resources"-ын нэгж хувьцааг найман ам.доллараар худалдан авах санал тавихаар зэхэж буй гэх мэдээллүүд гарах болов. Rio Tinto өдгөө тус компанийн 50.8 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49.2 хувийг худалдаж авах сонирхолтой байгаа нь ийнхүү тодорхой болж эхэллээ. Харин эдийн засагчид өнгөрсөн оны эхний хагас жилийн орлого нь 4.2 тэрбум доллар болтлоо буурч, зардал нь 6.9 тэрбум долларт хүрсэн Rio Tinto "Turquoise Hill Resources" компанийн хувьцааг дээрхи үнээр худалдаж авах боломжгүй гэж үзжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment