Фил Жексон "Никс"-ийг удирдана
18 минутын өмнө
Домогт дасгалжуулагч Фил Жексон сагсан бөмбөгийн "Нью-Йорк Никс" багт нэгэн удирдах албанд очих бололтой. Алдарт Майкл Жорданыг дасгалжуулж байсан Фил "Никс" багийн үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгчөөр томилогдож магадгүй гэнэ.Жексон өөрийн эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр гаргах юм. "Чикаго Буллс", "Лос-Анжелес Лэйкерс" багуудын дасгалжуулагч асан Фил Жексон ирэх улиралд "Нью-Йорк"-ийг тэргүүлэх эсэх нь удахгүй тодорхой болно.
Тэрбээр сагсан бөмбөг тоглож байхдаа "Никс" багтай хамт хоёр ч удаа лигийн аварга болж байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment