Monday, March 17, 2014

2010-7.3 тэрбум, 2013-3.4 тэрбум, 2014 онд-?

2010-7.3 тэрбум, 2013-3.4 тэрбум, 2014 онд-?

34 минутын өмнө

"Шүлхий өвчнөөр тэдэн үхэр үхлээ, тэдийг нь устгалаа" гэх мэдээлэл цацагдсаар бараг гурван сарын нүүр үзэх нь. Бас "Тэр товчоогоор хориотой бүсээс тийм хэмжээний мах оруулахыг завдлаа" л гэх. Энэ бүхэн кг махны үнэ 10000 давсан үед яригдахгүй өнгөрөхийн аргагүй зүйл гэж сэтгүүлч би бодно. Учир нь, мал ч бас улсын бус хувийн өмчид шилжээд удаж буй. Нэг үхэр хямддаа 400 мянга, үүлдэр угсаа сайтай бол хоёр сая төгрөг хүрдэг болсон. Гэтэл хөлсөө цувуулж өсгөсөн хэдэн үхрээ халдварт өвчний шуурганд тэр чигт нь тавиад туучихгүй гэсэн бодлоор хот руу тээвэрлэхээр зориглосон малчны сэтгэлийг буруутгах аргагүй билээ.

Гэтэл нөгөө талаас устгалд оруулсан малынх нь үнийн дүнгийн  90 хувийг улсаас төлдөг гэвэл өвчтэй малаа шахаж, улсаас нөхөн олговор аваад хоёр дахин хонжоо олох гэсэн түүнийг буруутгах нь гарцаагүй юм. Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчин гарсанаас хойш өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь зэрэг гурван аймгийн 14 суманд тархаж, Хэнтийн хувьд 54 өрхийн 403 үхэр, хоёр хонь, Сүхбаатар аймагт 2291 ухэр, Дорноговьт 662 үхэр өвчилсөн тул зориудын устгалд оруулсан билээ. Хэдийгээр шүлхийн тархалт зогсож, зарим бүс нутагт хөл хориог цуцлах асуудлыг ярьж эхэлсэн ч эргээд төлбөр мөнгө, хохирлын асуудал ид сөхөгдөж байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг хэрхэн зохицуулж ирэв?

Монгол Улсад зах зээлийн нийгэм эхэлснээс хойш 20 жилийн дараа буюу 2010 онд шүлхийн анхны тохиолдол илэрч байжээ. Дорнод аймгаас эхлэлтэй шүлхийн дэгдэлтэд тухайн үеийн Монгол Улс бэлэн байгаагүй гэдэг. Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, Дорноговь гэсэн зургаан аймгийн хэмжээнд 24000 гаруй мал шүлхийн халдварт нэрвэгдэж, устгалд орж байсан түүхтэй. Энэ үед улсаас 7.3 тэрбум төгрөг зарцуулж, шүлхийн голомтыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шинээр вакцин худалдаж авах, нөхөн олговор олгох болон үйл ажиллагааны зардалд зарцуулж байсан аж. Үүний дараа 2013 онд дахин шүлхий өвчин дэгдэхэд улсаас 3.4 тэрбум төгрөг зарцуулан байж халдварын голомтыг дарж байжээ. Энэ бол зөвхөн тоон мэдээ.

Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс шууд гарч байгаа зардал юм. Харин үүний дараа бий болох эдийн засгийн дам нөлөөллийг шууд тооцоолох аргагүй. Харин энэ удаад устгагдсан 3356 үхэр, хоёр хонийг нөхөн төлөхөд мөн л гурав гаруй тэрбум шаардагдахаар байгаа аж. Түүнчлэн энэ өвчин гарснаар дэлхийн зах зээлд мах экспортлох боломж багасдаг. Угаасаа ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдал, савлагаа гээд олон талаар гологддог манай улсын махны экспорт халдварт өвчний улмаас улам бүр хумигдсан байна. Тэгэхээр шүлхий малд ч, малчдад ч, улсад ч ихээхэн хохирол учруулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment