Monday, March 17, 2014

Монголчуудын ирээдүйн хэрэглээ шатдаг занар

Монголчуудын ирээдүйн хэрэглээ шатдаг занар

39 минутын өмнө

Шатдаг занар гэх ойлголт сүүлийн үед нэлээд яригдах болсон. Шатдаг занарыг бүрэн ашиглаж чадвал Монгол Улс гадаадаас царай алдалгүйгээр шатахуун, түлшнийхээ хэрэгцээг хангаад явах боломжтой талаар эрдэмтэн судлаачид хэлдэг.

Шатдаг занар гэж юу вэ?

Эхлээд та бүхэнд шатдаг занарын талаар товч мэдээлэл өгье. Энэ нь органик агуулсан чулуулаг юм. Бидний хэрэглэж заншсан нүүрс ч гэсэн дотроо органик агуулсан чулуулаг, гэхдээ нүүрснээс ялгаатай тал бий. Нүүрс эртний эх газрын ургамал, модны үлдэгдэл бөгөөд нүүрсэн дэх органик бодис 60-аас дээш хувьтай байдаг учраас бид шууд түлж, шатааж болдог юм. Харин шатдаг занар нь эртний нуур, Монголын жишээн дээр бол эртний цэнгэг устай нуурын замаг ургамал, тэнд байсан амьтны үлдэгдэл элс чулуулаг холилдоод олон жилийн дараа чулууждагийг занар гэж нэрлэдэг аж. Занараас гаргах хамгийн чухал зүйл бол түлш, хий юм.

Хэрхэн түлш гаргах вэ?

Шатдаг занар гэдэг чулуулаг газрын гүнд хангалттай булагдсан байсан бол, нэг километр ч юм уу хоёр километрийн гүнд булагдсан бол газрын гүнийхээ дулааны нөлөөгөөр олон сая жилийн турш чанагдаад байгалийн хий болчих байж. Манай Монголд ямар онцлог байна гэхээр чулуулаг гүнд булагдаагүй 200, 300, 500-хан метрийн гүнд булагдсан байгаа учраас энэ нь газрын тос болж амжаагүй чулуулаг ихтэй хэвээр байдаг аж. Өөрөөр хэлбэл, дулаан дутагддаг байна. Шатдаг занарыг хүчилтөрөгчгүй орчинд халаагаад өгвөл дотор нь байгаа кригон гэж нэрлэгддэг органик бодис нь газрын тос болон хувирна. Халаах арга нь хоёр янз байдаг гэнэ. Нэгдүгээрт, ил уурхайн аргаар нүүрс олборлож байгаатай адилхан олборлоод, тусгай орчинд халааж тос гарган авдаг арга бий. Үүнийг дэлхий дээр одоо урд хөрш маань л хэрэглэдэг байна.


Мөн Бразил Улс энэ аргыг бага хэмжээгээр ашигладаг аж. Яагаад цөөн улс энэ аргыг ашиглаж байна вэ гэхээр сул тал ихтэй арга гэж үздэг байна. Нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй, нөөцөө сорчилж ашигладаг, дээр нь авчирсаны дараа 20 процентийн 100 тонн шатдаг занар олборлолоо гэхэд 85 хувь нь дараа нь хэрэггүй болдог, түүнийгээ маш их усалдаг зэрэг дутагдалтай талууд байдаг аж. Харин өндөр хөгжилтэй орнууд газрын гүнд нь боловсруулах технологийг ашиглаж байна. Гүнд боловсруулна гэдэг бол зугуухан халаагаад хэрэгтэй элементүүдээ ялгаж авах арга юм. Эхний ээлжинд Америк орон энэ технологиор хэрэгцэээний түлшээ хангаж байна.

Харин Канад Улс экспортоороо дэлхийд хоёрдугаарт ордог тослог элсийг энэ аргаар боловсруулдаг аж. Энэхүү технологи нь 1940-1960 онд Швед Улсад анх хэрэглэгдэж эхэлсэн түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны үед Швед Улс газрын тосыг импортлох бололцоогүй болж, өөрсдийн шатдаг занарынхаа нөөцөн дээр түшиглээд дотоодынхоо хэрэгцээг хангаж байсан гэдэг. Үүнээс хойш маш их өөрчлөлт хийгдэж, улам өндөр хэмжээнд технологи хөгжсөн байна. Одоо байгаль орчинд хал багатай, олборлох зардал ч маш бага болжээ.

Монгол дахь шатдаг занарын нөөц ба ашиглалт

Монгол Улсын их сургуулийн биологич н.Бат-Эрдэнэ доктор, Монгол Улсын их сургуулийн профессор н.Жаргал нар Японы эрдэмтэдтэй хамтарч анх 1970, 80 оны үед хийсэн судалгаа бий. Үүнээс үзвэл Монголд 800 тэрбум тонн шатдаг занарын нөөц байдаг аж. Гэхдээ 800 тэрбум тонн шатдаг занарын нөөц нь ердөө газар нутгийн 19 хувьд л хийсэн судалгааны дүн юм байна. Тэгэхээр Монголд шатдаг занар хангалттай байгаа гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Харин бодит судалгааг орчин цагт гаргахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар хувийн компаниудтай гэрээ байгуулан судалгааны ажил явуулж эхэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment