Monday, March 10, 2014

Энэ жил жуулчдын тоо 4-4.5 хувиар нэмэгдэх төлөвтэй байна

Энэ жил жуулчдын тоо 4-4.5 хувиар нэмэгдэх төлөвтэй байна

1 цаг 5 минутын өмнө

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн статистик мэдээллээр бол 2013 онд олон улсын жуулчдын тоо нэг тэрбум 87 саяд хүрч өмнөх оныхоос 52 саяар буюу таван хувиар өсчээ. Харин 2014 оны хувьд аялал жуулчлалын салбарт дахин 4-4,5 хувийн өсөлт үзүүлэх урьдчилсан таамаг гарсан аж.

2013 онд жуулчдын тоо хамгийн өсөлттэй байсан бүс нутгуудад Ази, Номхон далайн бүс нутаг, Африкийн бүсэд тус тус зургаан хувиар өссөн үзүүлэлттэйгээр багтжээ. Тэр дундаа Зүүн Өмнөд Азийн дэд бүс 10 хувийн өсөлтөөр тэргүүлсэн байна. Тэгэхээр Ази тивд багтдаг нүүдэлчин монголчуудын хувьд ч бас гадаадаас ирэх жуулдын урсгал нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа талаар шинжээчид хэлж байгаа юм.
Бидэнд байгаа хамгийн сүүлийн мэдээ болох 2012 оны мэдээллээр:
 
тус тус ирсэн байна. Манай орны нүүдэлчний соёл, онгон зэрлэг байгалийг үзэхээр гол төлөв Европын өндөр хөгжилтэй, хотжилт эрчимжсэн улсуудаас жуулчид ихээр ирдэг аж. Тэдгээрийн дундаас Францаас ирэх жуулчдын тоо хамгийн өндөр байдаг гэнэ. Тухайлбал, 2008-2012 оны хооронд доорхи тооны жуулчин тухайн улсаас манайд иржээ.


Энэ талаар Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд В.Дэлунэ "Сүүлийн жилүүдэд манай хоёр орны улс төрийн харилцаа сайжирч байгаа. Үүний нэг томоохон жишээ нь өнгөрсөн онд манай улсын Гадаад харилцааны сайд Монгол Улсад айлчилсан явдал. Үүний хажуугаар худалдаа, аялал жуулчлалын хамтын ажиллагаа ч шинэ шатанд гарч байна. Тухайлбал, 2013 онд манай улсын 10000 гаруй иргэн Монгол Улсыг зорин ирсэн дүн мэдээ гарчээ. Мөн Баруун Европоос Монголд айлчилсан жуулчдаас хамгийн олон нь манай орны жуулчид байгаа юм" хэмээн ярьжээ. 

60 сая хүн амтай Франц улс нь аж үйлдвэржилтээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог бөгөөд худалдааны болод загварын томоохон агентлагуудаараа алдартай. Мөн алдарт Елисейн талбай, Эйфелийн цамхаг, Парисын Дарь эхийн сүм, Гарниэр дуурийн ордон, Луврын музей зэрэг эртний соёл, урлагийн хөшөө дурсгалууд, түүхийн дурсгалт газрууд олонтой улс юм. Энэ бүхнээрээ домог болсон тус улсыг зорих монголчуудын тоо ч мөн ийнхүү өсөж байгааг Элчин сайд онцолж байна.  Дашрамд дуулгахад, ирэх зургаадугаар сараас эхлэн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэгдэхээр болсон билээ. Энэ нь хоёр орны худалдаа болоод аялал жуулчлалын салбарт ихээхэн түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Европоос манайхыг зорих жуулчдын тоо ч дагаад өсөх магадлалтай гэнэ. Ямартай ч  2014 онд аялал жуулчлалын салбарт 4-4,5 хувийн өсөлт гарах урьдчилсан таамаг байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment